Нийслэлийн их цэвэрлэгээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 05

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг хоёр өдөр зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/115 тоот захирамж гарсан билээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн 9 болон 11-20 дугаар хороодын их цэвэрлэгээний ажил өнөөдөр эхэллээ. Цэвэрлэгээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийн нэмэгдүүлэн, орчныхоо 50 м хүртэлх зам талбай ногоон байгууламжийг цэвэрлэнэ. Өнөөдөр Сэлбэ голын ай сав, Ногоон нуурын далан орчмоор дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон  иргэд, оюутан сайн дурынхан нийлсэн 500 орчим хүмүүс их цэвэрлэгээ хийлээ. Мөн энэхүү цэвэрлэгээний ажилд ажилгүй иргэдийг урамшуулал олгон хамруулж байгаа билээ. Дүүргийн хэмжээнд хог тээврийн чиглэлээр ажилладаг 5 компани хуваарийн дагуу хогийг шуурхай тээвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

автобусны буудлуудыг дэлгүүр хоолны газрууд албан газруудын гадаа үүд шатыг зад угаах хэрэгтэйНус цэр энд тэнд гялайгаад хатсан байдаг нь үнэхээр гутамшиг Тэнд байгаа хүмүүсийг иймблиар бүдүүлэг гээд хэлээд байх шиг муухайӨөрсдийгө ө доош хийсэн ийм заваан муухай орчинд амьдрахаа больмоор байна

1  |  0
зочин(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

Top