Ц.Мөнхбаяр нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Иргэдийг айлган сүрдүүлж, төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэргээр анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ.

Анхан шатны шүүхээс "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон юм.  Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа.

Маргааш буюу энэ сарын 8-нд болох давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчдийн өмгөөлөгчид оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

М€НХБАЯР ХЭНД СААД БОЛООД БАЙНА ???ГАДААДЫН Х€Р€НГ€ ОРУУЛАГЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДАД БОЛОН МАНАЙ АВИЛАГЧ ОЛИГААРХУУДАД

1  |  0
Top