Өнөөдөр 2014 оны дөрөвдүгээр сарын 7. Хоёрдахь мянганы 14 он. Нарлаг, тогтуухан өдөр цоо шинэ долоо хоног эхэлж байна. Эрч хүч дүүрэн, зорилго тэмүүлэл өндрөөр өнөөдөртөө хөл тавилаа.
Энэ өдөр хүн төрөлхтөн Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг тэмдэглэнэ. 1948 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр НҮБ-ын Эрүүл мэндийн байгууллага дэлхийн Эрүүл мэндийн ассамблейг зохион байгуулсан аж.

Үүгээр хүн төрөлхтөн эрүүл мэндийн төлөөх их үйлсэд нэгдсэн юм. Өнгөрсөн онд Дэлхийн Эрүүл мэндийн өдрийг “Эрүүл зүрх-Эрүүл цус” уриатайгаар тэмдэглэсэн. Харин энэ онд халдвар тараагчаар дамжин тархдаг өвчнийг эсрэг дуу хоолойгоо нэгтгэх юм байна.
Хүн болсны утга учир эрүүл жаргалтай амьдрал
“Идэж байгаа хоолондоо чин сэтгэлээсээ талархвал хоол үргэлж АМТТАЙ!
“Амьдарч байгаа амьдралдаа чин сэтгэлээсээ талархвал амьдрал үргэлж АМТТАЙ!”

Бид бусдын амьдралыг илүүд үзэж, хэрэв би энэ хүний оронд байсан бол ийм ч юм хийх байсан, тийм ч юм хийх байсан гэж ярьдаг. Тиймээс бид өөрсдийн одоо байгаа энэ амьдралд сэтгэл хангалуун байж чадахгүй, зөвхөн тэгчихээсэй, ингэчихээсэй гэсэн хоосон найдлага тавьж, түүнийгээ хүлээж суудаг. Үүний үр дүнд бид жинхэнэ амьдралаар амьдрах биш зүгээр оршин тогтнож байна гэж болох юм.
“Хэрвээ ирээдүйдээ итгэл бий бол ЯГ ОДОО хүч бий”- John Maxwell

Бид өнөөдөр яаж амьдарч байна? ямар амьдралаар амьдарч байна хамаагүй яг одоо энэ мөч болох ОДОО ЦАГИЙГ ил тод гаргаж ирэх хэрэгтэй. Яг одоо энэ мөчийг тодруулж, энэ мөчдөө сэтгэл хангалуун байж, таашаал авч чадахгүй бол бид ирээдүйд ч мөн адил сэтгэл хангалуун хэзээ ч байж чадахгүй.
“Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсөн юмны хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж , айж амьдрах биш зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ”- Будда

Мөч болгон бидэнд баяр баясгаланг бэлэглэж байдаг. Мөч болгон бидэнд агуу их хайрыг өгч байдаг. Мөч болгон бидэнд үнэтэй хичээлийг зааж өгч байдаг.
Тиймээс мөч болгонд тохиолддог зовлон бэрхшээлийг үнэтэй хичээл гэж үзэж, түүнээсээ хичээнгүйлэн суралцаж чадвал бид ирээдүйд гарч ирэх шалгууруудыг давж гарах нь гарцаагүй.
Энэ гайхалтай мөчийг өөрөөсөө битгий түлх, битгий үгүйсгэ! Мөч болгоноо мэдрэн амьдрах нь бидний жаргал!


Сэтгэгдэл ( 0 )