Алдарт "Титаник" киноны нүцгэн Кейт Уинслетийн зургийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Анхны үнэ 10 мянган фунт стерлинг аж.
Энэ уран зургийг киноны найруулагч Жеймс Кэмерон зурсан юм байна. Леонардо Ди Каприогийн өмнөөс гарын үсэг зурж, он, сар, өдрийг ч бичсэн ажээ. Өөрөөр хэлбэл, "Титаник" онгоц живэхийн өмнөх өдөр болох 1912 оны 4-р сарын 14 гэсэн он сарыг тавьсан байна.
"Титаник" кино дэлгэцнээ гарснаас хойш, энэ уран зургийг зураад 17 жил өнгөрсөн ч Кейт Уинслет "Энэ зураг намайг хаа яваа газар мөрдөж мөшгиж байдаг" гэж ярьжээ. Фэнүүд нь энэ зургийн хуулбарыг барьж ирж, гарын үсэг өгөхийг хүсдэг гэнэ. Кейт "Намайг энэ нүцгэн зураг дээр гарын үсгээ зурахыг их гуйдаг. Гэвч би татгалздаг. Энэ зураг ч, кино ч тэр аль хэдийн болоод өнгөрсөн зүйл. Үүнийг би намайг төлөөлсөн цорын ганц зураг байгаасай гэж хүсэхгүй байна" хэмээн ярьсан байна. 2011 онд уран зургийн эх хувийг 16 мянган доллараар зарж байжээ. Одоо дахин зарах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )