60 жилийн тэртээд Жэки Чаныг төрсөн даруйд нь зарах гэж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Хятадын тулааны урлагийг кино урлагт мөнхлөгч дэлхийн хэмжээний жүжигчин Жэки Чаныг мөнгөөр зарах гэж байсан гэдэг.  Түүний жинхэнэ нэрийг Чэн Кон Сан гэдэг. Ядуу жүжигчид болох эцэг эх нь 1954 оны 4 дүгээр сарын 7-нд дөнгөж төрсөн хүүгээ англи эх баригчид нь 1500 гонконг доллараар зарах санал тавьж байжээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Хүнд хэцүү тулааны хэсгүүдэд тэр орлон тоглогч авах тун дургүй. Тийм ч учраас Жэки Чан хамгийн олон бэртэл гэмтэлтэй жүжигчдийн нэг. “Бурхдын шоглоом” киноны зураг авалтын үеэр 12 метрийн өндрөөс унаж, тархиндаа маш хүнд хагалгаа хийлгэсэн ч зураг авалтаа үргэлжлүүлж байв. Түүнд хугараагүй хуруу, цуураагүй яс бараг үлдээгүй юм. Мөн тэрбээр жүжигчин гэх мэргэжлээс гадна сайн дуучин, , зохиолч юм. Жэкигийг бичсэн номууд гүйлгээгээрээ дээгүүрт ордог байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gana(99.122.173.223) 2025 оны 03 сарын 13

Hudlaa medee bn

1  |  0
aa(202.126.89.175) 2025 оны 03 сарын 13

mundgah hun shuu

1  |  0
Lee(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

Happy Birthday. Jackie

1  |  0
Top