Малайзын онгоцноос дахин дохио хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

Сураггүй алга болсон Малайзын онгоцны эр­лийн ажиллагааг явуулж буй Австралийн ба­гийнхан нэгэн шинэ мэ­дэгд­лийг хийсэн байна. Энэт­хэгийн далайн өмнөд хэ­сэгт Хятадын хөлөг онгоц тус онгоцноос дахин нэг дохио хүлээн авсан ажээ. Дохиог Малайзын онгоцных гэд­гийг нягтлан шалгахаар тухайн бүс рүү Английн байлдааны хөлөг онгоц, Австралийн агаарын хүчний онгоц хөдөлсөн байна. Хэрэв дохио үнэхээр сураггүй болсон онгоцноос гарсан бол мухардалд ороод буй эрлийн ажиллагаанд ахиц гарах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.170.68.131) 2025 оны 03 сарын 13

Битгий тэнэгтэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болиоч!Малайзын онгоцны байж магадгүй дохио гэж гадаадын хэвлэлд бичсэнийг хагас дутуу ойлгоод ингэж бичиж байхдаа ичихэд яана аа!

1  |  0
Top