ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байна. Учир нь ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн гуравдугаар сард болж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван сонгогдсон ч тэрбээр албан тушаалаасаа татгалзах хүсэлтээ салбарын сайддаа өгсөн юм. Тэрбээр  шийдвэр гаргах болсон шалтгаанаа хувийн амьдралтайгаа холбон тайлбарлажээ. Тиймээс ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар боллоо.  

Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгджээ. Шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top