Эмийн худалдаа эрүүл мэндийн салбарын хараа хяналтаас алдуураад удаж байна. Үүний үр уршиг нь замбараагүй хэрэглээ бий болоход нөлөөлж улмаар эмийн бизнесийг цэцэглүүлсэн гэж болно. Тун нь хэтэрсэн эм хор гэдгийг мэдэхгүй хүн хүн ховор ч кинон дундуур завсар зайгүй чихэр мэт сурталчилаж байгаа нь дээрх хяналтгүй хэрэглээг бий болдгож байгаа гэлтэй. Үүний баталгаа болсон харамсалтай хэргийн нэг бол парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэснээс бага насны хүүхдийнхээ аминд хүрсэн явдал. Иргэд парацетамолыг өргөн хэрэглэдэг. Гэтэл энэ эмийн тунг хэтрүүлсэнээс болж бага насны хүүхэд амиа алдсан байна. Цагаан сарын үеэр Орхон аймгаас ирсэн гэр бүл ханиадтай, халуурч байгаа бага насны хүүхдэдээ парацетамолыг эмчийн зааваргүй өндөр тунгаар хэрэглэснээс бие нь улам дордож шинийн 3-нд ЭХЭМҮТ-д хүргэгдэн иржээ. Сэхээн амьдруулах тасгийнхан удаан хугацаанд бүх төрлийн эмчилгээ хийсэн боловч эмийн гүн хордлогод орсон хүүхэд харамсалтайгаар амиа алдсан байна. Халуурсан хүүхдэд дээрх эмийг уухаар болон лаагаар зэрэг зэрэг хэрэглүүлсэн нь ийнхүү харамсалтай хэргийн шалтгаан болсон. Иймд бага насны хүүхдээ байнгын хараа хяналтдаа байлгах, эмийг эмчийн заавраар хэрэглэх, өсвөр насны хүүхдээ ямар хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж байгааг мэдэх, хүүхэдтэйгээ ярьж ойлголцож байхыг ЭХЭМҮТ-ийн эмч нар анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )