Хаврын бүсийн хурдан морьдын "Дүнжингарав 2014" уралдаан ирэх ням гаригт Цагаан хөтөлд зохион байгуулагахаар болоод байна. Уламжлал ёсоор азарга, их нас, соёолон болон эрлийз дээд насны морьд уралдах аж. Уг уралдааны маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цагаан хөтөлд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд 2014" уралдаан болох гэнэ. Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн насанд хурдан хүлгүүд шандас сорих ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
маргааш 4 сарын 9-н биш үү ха ха ха