Ц.Мөнхбаярын хүү дээд шүүхэд хандана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Нийслэлийн шүүхээс өнөөдөр "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг өөрчилж хөнгөрүүлсэн. Шүүхээс "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.1 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жил, Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноож, О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэр гаргасан. Тэгвэл шүүх хурлын шийдвэрийн дараа Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ "Давж заалдах шатны шүүхийн хариуг нэг иймэрхүү гарах болов уу гэж төсөөлж байсан юм. Мэдээж миний аав Монголын газар шороо, ард иргэдийнхээ эр ашгийн төлөө тэмцсэн. Хэнд ч хохирол учруулаагүй. Тиймээс цагаадах л учиртай. Дараагийн шатны шүүхэд буюу Улсын дээд шүүхэд хандан гомдол гаргана" гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top