Дорноговьчууд архи үйлдвэрлэдэггүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 08

Дорноговьчууд энэ сарын 3-наас эхлэн архи үйлдвэрлэдэггүй аймаг болсон талаар тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичгээр мэдэгджээ.

яы

Дорноговь аймагт архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан “Дорнын говь” ХХК, “Бизнес шанд” ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2013 оны 290 дүгээр тогтоол, 2014 оны 65 дугаар тогтоолоор тус тус цуцалж, цаашид Дорноговь аймагт шинээр архи үйлдвэрлэх зөвшөөрөл олгохгүй байхаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүсэлт илгээсэн байна.

ы

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилга үр дүнд хүрч аймгаараа, байгууллага, хамт олноороо, гэр бүлээрээ согтууруулах ундаанаас татгалзаж, архигүй сум, баг, хамт олон, гэр бүл болох хөдөлгөөн өрнөж байгаагийн нэг нь ийнхүү Дорноговь аймаг болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochkn(77.196.118.162) 2014 оны 04 сарын 08

Ereen oirhon undesnii uildveree haaj baij tenegteh ym daa huduunii malnuud

0  |  0
zochkn(77.196.118.162) 2014 оны 04 сарын 08

Ereen oirhon undesnii uildveree haaj baij tenegteh ym daa huduunii malnuud

0  |  0
Top