Хятад эзэнтэй ”Дөл түшиг” компани үйлчлүүлэгчдээ хохироож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  "Ургах наран хороолол"-ын урд байрлах төмрийн худалдааны газраас арматур төмөр худалдаж авсан иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргажээ. Тус гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна.

Шалгалтаар очих үед тог тасарсан байсан учир хоёр үйлчлүүлэгчийн авсан 1766 кг гэсэн армутор төмрийг Амгаланд аваачин пүүүлүүлэхэд 80 кг дутжээ. Түүнчлэн тус компанийнхан өөрсдийн байранд арматур төмрийг пүүлүүлээгүй бөгөөд менежер нь захирлаас зөвшөөрөл аваагүй бол шалгалт хийлгэхгүй гэсэн байна.

Учир нь "Дөл түшиг" хэмээх тус компанийнхан гэрчилгээгүй байсан аж. Мөн хөрөнгө оруулагч гэсэн Монголын визтэй хятад иргэн байжээ. Иймд ШӨХТГ-аас тухайн компанид шаардах хуудас явуулсан бөгөөд заасан хугацаанд ирж уулзахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэв. Зарим иргэдийн ярьж буйгаар тус компани нь арматур авсан иргэдийн төмрийг пүүлдэггүй бөгөөд "Пүүлүүлэхгүй, авахаа больчих. Манайхаас хямдхан зарж байгаа газар" байхгүй гэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top