Эрхзүйн үнэгүй зөвлөгөө өгөх ”Хөдөлгөөнт цэг” ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Эрхзүйн үнэгүй зөвлөгөө өгөх "Хөдөлгөөнт цэг" өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс эхэлнэ. Энэ үеэр ХЗҮХ-ийн Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтнүүд, тухайн дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч тус тус баг болж дүүргийнхээ алслагдсан хороо болон хүн ам ихээр суурьшсан газруудыг сонгон ажиллана. Мөн үеэр иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан гарын авлага, нугалбар хуудсыг үнэгүй тараах бөгөөд улсын өмгөөлөгч нар хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны хөдөлгөөнт цэг ажиллах хуваарь:

    -Чингэлтэй дүүрэг 4.09 /Лхагва/

    -Сонгинохайрхан 4.10 /Пүрэв/

    -Баянзүрх 4.11 /Баасан/

    -Сүхбаатар 4.14 /Даваа/

    -Хан-Уул 4.16 /Лхагва/

    -Баянгол 4.17 /Пүрэв/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top