Таван ихэр ишиг мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Дорноговь аймгийн Иххэт сумын Бүрдэнэ багийн малчин Г.Пүрэвийн Улаан ямаа өнгөрсөн 3 сарын 31 ний өдөр 5 ихэр ишиг гаргажээ.

 

Ямаа ихэрлэдэг амьтан хэдий ч таван ихэр ишиг гаргаж байсан тохиолдол тун цөөн байдаг аж. Харин таван ихэр ишиг хүлээн авсан малчин маань 2012 онд сумынхаа хэмжээнд хамгийн их ихэр ишиг бойжуулсан өрх болж байжээ. 2013 оны Сумын сайн малчин Пүрэв гуайдаа буянт мал нь тум бум болон өсөхийн ерөөл өргөе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top