АНУ болон Хятадын хамтарсан "Чингис Хаан" кино хийгдэхээр болсон тухай мэдээлэл usa.chinadaily.com сайтад гарчээ.
"Чингэс хаан" киноны төсөлд Хятадын кино урлагийн үндэсний сан, Холливүүдийн "Film Development Grouр", Өвөрмонголын Хөх хотод төвтэй "Shiqi Group" хамтран оролцож байгаа аж. Киноны зохиолыг хятад уран бүтээлчид туурвиж, Холливудын алдарт кино зохиолч Петр Дойле хянан тохиолдуулахаар болсон. Харин киноны ерөнхий продюсероор "Сүүлийн самурай" киноны ерөнхий продюсероор ажиллаж байсан Тэд Фийлд ажиллах юм байна.
Төсөлд хамтран хөрөнгө оруулж буй Хятадын "National Film Capi¬tal" компанийн ерөнхийлөгч Ван Гуовэйн "КИНОНЫ ЗОХИОЛ НЬ ЦЭВЭР ХЯТАД, МӨН СУУРЬ САНАА НЬ ХЯТАД БАЙХ. Бид киног бүтээхэд тодорхой хязгаартайгаар оролцох бөгөөд ингэснээр кинон дахь Хятадын өөрийн гэсэн амт үнэр хэвээр хадгалагдахын зэрэгцээ гадаадын үзэгчдэд уг кино саадгүй хүрэх юм" гэж хэлснийг "China Daiiy" сонин иш татсан байна.
Холливудын "Film Development Grouр", Өвөрмонголын "Shiqi Group" Чингис хаан киног хамтран бүтээх гэрээнд гарын үсэг зурсны дараа хүлээн авалт хийж, Өвөрмонголын үйлдвэрлэсэн Чингис хаан шар айргийг танилцуулсаныг хэвлэлүүд мөн онцолжээ.
Савал хийвэл урлаг соёл, үүх түүхийн баялаг маань өвөрмонголчууд эзэмшиж, хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээс эхлээд бидний өмнө хятадууд гишгэх боллоо.

Сэтгэгдэл ( 2 )
Temee tuilaad tengert garahgui, yamaa tuilaad yangia evdehgui e gej, haa hurhevdee, ter guivuulsan kinond ni hen itgej suuhavdee chaavaas, demii l oorsdiigoo huursan um hiij baihiimdaa,
zailaachee umhii hujaa