101 жилийн дараа захидал нь эзэндээ очжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

1913 оны үед Германы нэгэн загасчин эр далайгаар явж байгаад завь нь сүйрч, бяцхан буланд гацаанд оржээ . Тэгээд лонхонд захидал хийж далайд хаясан байна. Харин тэр захидал нь 101 жил далайн мандалд аялж яваад сая очих эзэндээ буюу өнөөх загасчин эрийн ач охинд эргэн иржээ. Түүий ач охиныг Ангела Эрдманн гэх бөгөөд одоо 62 настай эмээ байдаг аж. Тэрбээр "Энэ үнэхээр цочирдмоор явдал боллоо. 101 жилийн өмнө бичсэн өвөөгийнхөө захидлыг одоо олж уншина гэдэг үнэхээр гайхалтай хэрэг" хэмээн "Гуардиан" сонинд ярилцлага өгчээ. Ил захидлын хатуу цаасан дээр бичсэн тус захидалд А.Эрдманны өвөөгийн нэр ус болоод тухайн үед амьдарч байсан хаяг нь байсан аж. Түүний өвөө болох Р.Платз дээр захидлыг бичиж байхдаа ердөө 20 настай байсан байна. А.Эрдманн өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй ч ээжээсээ түүний тухай их сонсож байжээ.  

Лонхтой захидлыг өнгөрсөн сард загасчин К.Фисчер гэгч далайгаас олсноор, жинхэнэ эзэндээ хүрч чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top