Удаан хугацаагаар сууж ажиллах нь эрүүл мэндэд маш муу

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 09

Удаан хугацаагаар сууж ажиллах нь хортой гэж эмч нар нэг бус хэлдэг. “Медикал кодин” эрдэм шинжилгээний төвийн судалгаа ёсоор өдөрт 6 цагаас илүү суудаг ажилтай хүмүүсийн нас баралт ойрын 15 жилийн дотор 40 хувиар нэмэгдэх гэнэ.

Гэхдээ энэ байдал эмэгтэйчүүдэд хамгийн хүнд тусна гэдгийг онцолж байгаа юм. Ажил хийж суух явцад булчингийн ажиллагаа тэглэгдэж калори шатаах явдал ч буурдаг байна. Энзим ялгаруулах үйл явц мөн л удааширч эрдэс бодисын солилцоо буурахад хүргэдэг гэнэ. Үүнээс үүдэн суугаа ажилтай хүмүүс зүрхний төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх нь хамгийн элбэг зүйл юм.

Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг судлаачид онцолж байна. Дэлхий дээрх хүн ам 9,5 цагийн турш сууж байдаг. Тиймээс ч төрөл бүрийн өвчинд баригдахгүй гэх баталгаа байхгүй болдог юм.

Тиймээс өдөрт ядаж 30 минут биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байнга босож байхыг судлаачид зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top