Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )