МАН өнөөдөр 10 цагт Чингисийн талбайд тайван жагсана. Засгийн газрын сайд нарын "давхар дээл"-ний асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулж МАН-ынхан жагсах аж.
Мөн тэд УИХ-ын хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, сайд нарын "давхар дээл"-ийг хөнгөлөхийг эрх баригчдаас шаардна. МАН улс эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийн намын байр суурийг өнөөгийн эрх баригч хүчинд удаа дараа тууштай илэрхийлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх асуудлаар бүтээлч санал санаачилгуудыг гаргасан боловч "Шинэчлэлийн" хэмээх тодотголтой Засгийн газрын зүгээс огтхон ч анхаарч үзээгүйн улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа гэв. Тэд Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 гишүүний 17-гийнх нь "давхар дээл"-ийг тайлуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )