БЗД-20-р хорооны ”Монгол шилтгээн”-д тус компанийн даралтын зуух дэлбэрчээ. Тодруулбал, зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай ажилчин эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, мөн 35 настай эрэгтэй ажилчин Т-ийн толгойд гэмтэл учирсан байна.
Хэргийг БЗДЦХ-1 шалгаж эхэлжээ. Түүнчлэн ХУД-1-р хорооны иргэн 72 настай эрэгтэй С-ын баруун хөлийг эхнэр Д нь гэр бүлийн маргаанаас болж хүйтэн мэсээр гэмтээснийг ХУДЦХ -1 шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )