Зам тээврийн ослоор хорвоог орхисон хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, гэрэлт зул асаалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн ЗЦГ-аас өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөн “Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалыг Эрх чөлөөний талбайд зохион байгуулахаар болжээ.

“Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалд хүүхдүүд эцэг эх болон жолооч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэн жагс
лаа. Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алджээ. Нэг ангийн сурагчид амь насаа алдсан гэсэн үг. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль гэсэн маршрутаар явж байгаад амь насаа алдсан нь тогтоогдсон байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан  амиа алдсан хүүхдийн тоогоор сурагчийн ширээг "Эрх чөлөөний талбай" дээр зассан байсан юм. Сурагчын ширээн дээр дэвтэр, бал мөн гэрэлт зул мөн тавьсан юм. Энэ нь зам тээврийн ослоор амь насаа алдсан  37 хүүхэд өнөөдөр нэг ангийг дүүргээд сууж байх байх байсан гэдэг утга санааг агуулж байгааг зохион байгуулагчид ярьж байсан юм.

Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т эцэг эхчүүд хүүхэддээ том зүйлийг амлах бус тэдэндээ хэрхэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг суулгах зөвлөмжийг өгч нэг өдөр цаг заваа гарган таны хүүхэд хэрхэн сургууль руугаа аюулгүй замаар явж байгааг нь шалгаж үзээрэй хэмээн уриаллаа. Мөн та тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөө болон дэргэдээ суугаа хүүхэддээ аюулгүйн бүсийг тогтмол зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө.Түүнчлэн иргэдийг бага насны хүүхэддээ үнэтэй бэлэг авч өгөхөөс илүүтэй хамгаалалтын суудлыг авч өгснөөр хамгийн нандин эрдэнэ болсон хүүхдээ хамгаалах боломжтой болж байгаа юм шүү гэдийг сануулсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ywgan gartsar garch bhd dairchah shahal gardag shde jild 37huuhd gdg chin ymar aimar yumbe

1  |  0
Ard(124.158.90.49) 2025 оны 03 сарын 13

Huuhdee chireel ulaan gerleer dairtsgaagaad bdag sh dee t1 ymnuud!

1  |  0
Top