АНУ-ын Пенсильвани мужийн Питтсбург мужийн Франклиний дунд сургуулийн нэгэн сурагч 19 сурагч, хамгаалалтын албаны ажилтныг хутгалж шархдуулсан байна. Хохирогч болох сурагчид нь бүгд 14-17 насны хүүхдүүд бөгөөд дөрвийнх нь бие маш муу байгаа хэмээн хууль сахиулах байгууллагаас мэдээлжээ. Аз болоход энэ үеэр хүний амь эрсдээгүй гэнэ.
16 настай сурагч хоёр гартаа хутга барчихаад сурагчид руу дайрсан байна. Айсан сурагчид сургуулиас гүйн гарч энэ хооронд хэн нэг нь Цагдаагийн газарт дуудлага өгсөнөөр гэмт этгээдийг баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )