Шинэ сортын буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг гаргажээ. Энэ онд нийтдээ 373.5 мянган га талбайд тариалалт хийх юм байна. Үүнд, 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах аж.

2014 онд 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо, 25.9 мянган тонн малын тэжээл, 19.2 мянган тонн тосны ургамал хураан авч, 329.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top