Ихэнх нутгаар салхи ширүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2014 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэйг. Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top