АТГ эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Авлигатай тэмцэх газраас хийж байгаа судалгаа шинжилгээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Доньжчимбуу болон мөрдөн шалгах, судалгаа шинжилгээний хэлтэсийнхэн мэдээлэл хийсэн юм.

Авлигатай тэмцэх газарт 2014 оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн шинжтэй 85 гомдол бүртгэгдсэн байна. Мөн нэгдүгээр улиралд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан ажилласан байна. Энэ нь 2013 оны мөн энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хууль зүйл хэсгээр ангилан үзвэл хамгийн ихийг буюу 25 хувийг төрийн дээд албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэг бүртгэгдсэн байна. Мөн гэмт хэргийг улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь тогтоогдсон байна. Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас 798.9 сая төгрөгийн хохиролыг мөрдөн байцаалтын явцад төлүүлээд байгаа аж. Мөн дашрамд дуулгахад авилгын тархацын үзүүлэлтээр 2013 онд УИХ 3.67 хувь, Засгийн газар, яам 4.08 хувь, улс төрийн намууд 4.09 хувь гэж үнэлэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

ATG-n alban tushaaltnii avilgaliin hergiig hen shalgah ve.tend chini avilgal ih baigaa gesen yaria ih yavaad baigaa

1  |  0
Top