”Хөтөлийн цемент шохой”-н А.Шоовдор нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

АТГ-аас "Хөтөлийн цемент шохой" компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн өнгөрсөн оноос шалгаж эхлээд байсан. Тухайлбал тус компанийн захирал  А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хориод байсан билээ. "Хөтөлийн цемент шохой” компанийн захирал  А.Шоовдор нарын хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. А.Шоовдор нарын хэргийг Сэлэнгийн прокурорын байгууллага хянаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top