Шаардлага хангаагүй вакциныг хадгалж, шинээр вакцин оруулж иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Шүлхийн тархалт их байх үед  “Цагаан залаа Агвет” компанийн ОХУ-аас оруулж ирсэн 500 мянган тун вакциныг стандартын шаардлага хангаагүйн улмаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт битүүмжилж, лацадсан хэвээр байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт, идэвхжил намжсан. Өнгөрсөн сарын 26-наас хойш мал нэмж өвчлөөгүй байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 13 суманд шүлхий гарснаас болж 3454 толгой малыг устгалд оруулжээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөх хотоос 1.2 сая тун шүлхийн вакциныг авчирсан байна. Шинээр оруулж ирсэн 1.2 сая тун вакциныг шүлхийн голомттой сумдад хүргүүлсэн ажээ. Цаашдаа энэхүү вакциныг шүлхийн явцаас шалтгаалж, тарих буюу нөөцлөх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top