Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог томоохон морин уралдаануудын нэг болох "Дүнжингарав" хаврын уралдаан энэ сарын 13-нд буюу ням гаригт болно. Цагаан сарын дараахан зохиогдох байсан эл уралдаан зүүн аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ. Энэ жилийн "Дүнжингарав" уралдаан Хүй долоон худагт болох юм. Уламжлал ёсоор дээд гурван нас болон эрлийз гурван насны морьд уралдана.

Сэтгэгдэл ( 2 )
Ashgui dee saihan medee bna salhind garch mori uzie hu
Ashgui dee saihan medee bna salhind garch mori uzie hu