ХОНЬ
Завгүй долоо хоног. Хийх ёстой ажлаа амжуулж дуусгах гэж толгой өндийх завгүй ажиллах болно. Амин чухал шаардлагатай төсөл төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэсний дараа удирдлагуудаасаа цөөн хэдэн хоногийн амралт өгөхийг хүсээрэй. Учир нь та гэр бүлдээ ч гэсэн цаг зав зориулах ёстой шүү дээ. Бизнесмэн хониныхны хувьд түнштэй тань холбоотой үл ойлголцол бий болж магадгүй. Гэрлэлттэй холбоотой асуудал ээдрээтэй байх бөгөөд аливаа шийдвэр гаргах нь танд бэрхшээлтэй санагдах бололтой. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд бусдаас нэг алхмын өмнө алхах ёстойгоо санаарай. Цаг завгүй байгаа ийм үедээ элдэв төрлийн зугаа цэнгэлээс татгалзахыг зөвлөе.
ҮХЭР
Од эрхсийн нөлөөгөөр үхрийн ордныхон энэ долоо хоногт эрч хүч, урам зориг дүүрэн байх болно. Гэхдээ зарим талаар та амьдралдаа сэтгэл хангалуун биш байх бололтой. Ажил дээр үүссэн тааламжгүй байдлаас болоод та ажлаа солих тухай бодож магадгүй. Энэ бүгд цаг хугацаанаас хамааралтай гэдгийг дахин нэг бодож үзээрэй. Шинэ найз нөхөдтэй болж, шинээр романтик харилцаа үүсгэж ч магадгүй. Шулуун шударга зан чинь таныг аварна. Санхүүгийн асуудалдаа хянамгай байхгүй бол үл хөдлөх хөрөнгө, машин тэрэгтэй холбоотой их хэмжээний зарда гарч болзошгүй. Гэр бүлийн ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавиарай.
ИХЭР
Ямар ч үнээр хамаагүй санасандаа хүрэх гэсэн хүсэл чинь таныг таагүй зүйлд хөтөлж болзошгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Нээлттэй, аливаа шинэ зүйлд хурдан дасан зохицож чаддаг чадварынхаа ачаар танилынхаа хүрээг өргөжүүлж чадна. Бусадтай мэдлэгээ хуваалцахаас бүү татгалз. Бүтээлч зүйлд идэвхтэй хандвал энэ чиглэлээр амжилт олох болно. Гэр бүлийнхээ өмнө ихээхэн хариуцлага хүлээх долоо хоног ирж байна.
МЭЛХИЙ
Тааламжтай долоо хоног. Зөвхөн танд гэлтгүй эргэн тойрныхонд чинь үргэлж дэм болж байдаг зүйл бол таны мэдлэг, туршлага. Тиймээс мэдлэгээ өргөжүүлэхэд анхаараарай. Чухал шийдвэр гаргах мөч ирэхэд нухацтай тунгаахыг зөвлөе. Сэтгэлийн хөдлөлөөр хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Эс бөгөөс цаашдын амьдралд чинь үргэлж сөрөг үр дагавар дагуулах том алдаа гаргаж болзошгүйг од эрхэс сануулж байна. Эртний танилтайгаа санамсаргүй байдлаар таарч, түншийн шинэ харилцаа үүсгэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл органик хүнс хэрэглэхийг зөвлөе.
АРСЛАН
Ажил дээр ч, амьдрал дээр ч та анхаарлын төвд байх болно. Хэдийгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдад хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрэх сайхан ч долоо хоногийн төгсгөлд та түр ч болов ганцаараа байхыг хүсч буйгаа мэдэрнэ. Эргэн тойрныхон чинь таны талаар болон ололт, амжилтын чинь талаар сайн сайхныг ярьж, магтдаг ч магтаал таныг түлхэх хүч болохоос биш биеэ тоож, бусдыг үл тоомсорлох шалтгаан биш гэдгийг санаарай. Үүнээс болж ойр дотны, хайртай хүнээ гомдоож ч болзошгүй.
ОХИН
Бизнесийн талбарт олон ашигтай санал хүлээж байна. Өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхэд тань од эрхэс туслах болно. Ямар нэг чухал гэрээ хийхээр яриа хэлэлцээний шатанд байгаа бол эцсийг нь үзтэлээ түр азна. Итгэж, үнэлж явдаг хүнээсээ тусламж хүсч, зөвлөгөө ав. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, уулзалтаас та олон шинэ зүйл мэдрэх болно. Хайр дурлалын амьдрал тань гайхалтай байх болно.
ЖИНЛҮҮР
Од эрхсийн байрлал таныг ивээх тул ажлын талбарт гайхалтай үр дүнд хүрэх бололтой. Эхлүүлсэн төсөл чинь үр дүнтэй болж, удирдлагуудаасаа магтаал сонсоно. Цалин хөлсийг чинь ч нэмж магадгүй. Өнгөрснөө дүгнэж, алдаагаа цэгнэж, тэднээс суралцах ёстойг санаарай. Гэхдээ өөрийгөө зэмлэж, буруутгах хэрэггүй. Санхүүгийн байдал боломжийн байх тул та материаллаг зүйлст багагүй мөнгө үрэх бололтой. Гэхдээ эд зүйлс танд аз жаргал, баяр баясгалан авчрахгүй гэдгийг санаарай.
ХИЛЭНЦ
Шинэ ажлын эрэлд гарахад тохиромжтой долоо хоног. Ажлын орчноо төдийгүй одоогийнхоос огт өөр, цоо шинэ салбарт ажиллах талаар бодож байсан бол эргэлзэлгүй хөөцөлдөөд үз. Од эрхэс таныг энэ тал дээр ивээх болно. Өдөр тутмын амьдрал чинь нэгэн хэвийн, зарим талаар уйтгартай өнгөрөх бололтой. Зардлаа хэмнэх талаар дорвитой арга хэмжээ ав. Ажил болон мөнгө таны хувьд топ асуудал байж болохч гэр бүлд чинь ч бас таны анхаарал халамж хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Гэрлэх санал тавихаар зэхэж байсан бол одоо хамгийн тохиромжтой үе.
НУМ
Өнгөрсөн хугацаанд ихээхэн хүчин чармайлт гарган амжилласан бизнесмэн нумынхны хувьд ажлын үр шимийг хүртэх таатай үе хүлээж байна. Ялангуяа хамтрагч, түншүүдтэйгээ аятайхан ойлголцох болно. Цаашдын ажилд чинь ч тэд хэрэг болох тул нэг удаагийн ашиг орлогын дараа тэднийг явуулах нь дэндүү шударга бус. Гэр бүлийн хүрээнд нэр хүндтэй байх болно. Өгөөмөр байж, ахмад настнуудыг баярлуулаарай.
МАТАР
Өнгөрсөн хэсэг хугацаатай харьцуулахад тун аятайхан долоо хоног айсуй. Ажлын дарамт их байх хэдий ч ийм зүйлээс болж амьдралын баяр баясгалангаа гээх ёсгүйг санаарай. Бүгдийг муйхар аргаар, хүчээр шийдэх гэж бүү оролд, эрч хүчээ дэмий барахын нэмэр. Та зарчимч, өөртөө итгэлтэй хүн тул энэ давуу талаа ашиглаж ажилдаа ханд. Чухал шийдвэр гаргах мөчид ойр дотныхон, ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсоорой.
ХУМХ
Санхүүгийн асуудал голчилсон долоо хоног байх болно. Ажил, амьдралын бусад асуудал түүнээс гадуур тойрох бололтой. Олон өөр эх сурвалжаас мөнгөний урсгал нээгдсэнээр та сэтгэл санааны хувьд тун өөдрөг байх болно. Хамгийн чухал нь та мөнгөө хайр гамтай үрэхгүй бол яаралтай, чухал үед үргэлж бусдыг царайчлах хэрэг гардгийг санаарай. Амьдрал ахуйгаа сайжруулах томоохон эд зүйл худалдан авах бололтой.
ЗАГАС
Ажил, амьдралын аливаа асуудалд гаргасан шийдвэр бүхэн тань зөв байх болно. Нэгэнт шийдсэн бол ямар ч нөхцөл байдалд эргэж буцах зам үгүй гэдгийг санаарай. Ажил төрөл чинь бүтэмжтэй байж, сэтгэл санаа ч өөдрөг байх бололтой. Бүтээлч сэтгэлгээ сайн байх тул эргэн тойрныхноосоо магтаал хүртэж, хүндлүүлэх болно. Хайр дурлалын харилцаа жаахан ярвигтай байх бололтой. Ямар ч үед буулт хийхийг хичээгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )