А.Шоовдор нарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн прокурор хянаж байна

Админ | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

Хөтөлийн "Цемент-шохой" үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа  дуусчээ. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн прокурор хянаж байгаа аж. Эрхэлсэн комиссар Ө.Энхтөр "Төрийн өмчийг хувьдаа их хэмжээгээр ашиглачихсан, хамт олноороо төрийн өмчийн үйлдвэрийн дэргэд хувийн компаниа байгуулж ашиг олж, их хэмжээний  мөнгө шамшигдуулсан. Хөтөлийн "Цемент-шохой"-н захиргааны хэдэн нөхөд хоорондоо ах дүүс шиг болчихсон. Тэд энэ үйлдвэрээ нэг гэр бүлийн компани шиг болгочихсон. Түүнээс болоод их хэмжээний хөрөнгө үрэгдэх асуудал тулгараад байсан учраас мэдээллийн дагуу шалгажээ. Энэ хэрэгт 20 гаруй хүн татагдсан. Хувийн компанидаа төрийн өмчийн мөнгийг оруулаад ашиг олдог байж. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баахан мөнгө зардал гаргадаг байсан. Өөрсдийнхөө хувийн компаниар дамжуулж бараа бүтээгдэхүүн авдаг байсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top