Хайр дурлалын эмгэнэлт “Жизель” тоглоно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет өнөөдөр 17.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.


1841 онд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилж байсан энэхүү бүтээлийг манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байсан аж.

 

Үе үеийн уран бүтээлчид “Жизель” бүжгэн жүжгийг монголчуудад амилуулан хүргэж байсан бөгөөд өнөөдөр тоглох “Жизель” балетын симфони найрал хөгжмийн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top