Олон улсын ”чанартай” авто замын үнэн төрх

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

"Олон улсын чанартай авто зам" хэмээн нэрлэсэн дээрх постоор орж гарах тутамдаа зам ашигласны хураамж 1000 төгрөг төлнө. Харамсалтай нь энэ мөнгө хаашаа урсдаг нь ойлгомжгүй байсаар удсан. Улсаас төсөв баталж олон жил сараар тендерийн дагуул болон байж хот хоорондын зам тавих засах ажил хийгддэг ч бодит байдал дээр иймэрхүү байгааг уншигч та зургаас харж байгаа байх.Ийм өм цөм болсон замаар явж машинаа эвдэх, цаашлаад осол аваарт орохыг хэнч хүсэхгүй. Тиймээс цөмөрсөн гурван км газарт жолооч нар зүлэгээр явж хэн бүхэн дуртай газраараа шороо татуулан зам гаргаж байгааг "чанртай замын алба"-ныханд дуулгах нь зүтйэ бизээ.

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэсэн автозамаар зорчиход иргэдэд ихээхэн хүндрэлтэй байна. Зурагт харуулсан байдал өнгөрсөн долоо хоногийн сүүлч үеийнх юм. Одоо ч энэ хэвээр. Өнгөрсөн сараас цаг агаар дулаарч, газрын хөрс гэссэнээс замын эвдрэл гарсан бололтой. Баруунхараагаас цааш 20 орчим км явахад замын эвдрэл улам бүр нэмэгджээ. Бүр 50 хүрэхгүй метр зайтай  асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овон товойсон эвдрэл давтагдсан байна. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэг замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдаж, шороон зам бий болчихож. Жижиг автомашины жолооч нар байн байн зогсож эвдрэлээс үүссэн том булыг холдуулж хаячихаад цааш хөдөлж байгаатай хэдэнтээ тааралдав. Ийм нөхцөлд автозамын осол гарахыг үгүйсгэхээргүй юм байна. 

Дархан чиглэлийн замыг 2000 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Хотоос гарсан 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176-аас цааш 224 км хүрэх замыг “Дархан АЗЗА” хариуцдаг юм байна. Баруунхараагаас цааш нэг хэсэгт үргэлжилсэн гэмтэлтэй зам нь хоёр “АЗЗА”-ийн уулзвар хэсэг гэнэ. Гэмтлийг хэн хариуцах тухай Дархан-Уул аймгийн постын ажилчнаас тодруулбал тэдний мэдлийнх биш гэв. Харин салбарын яамны холбогдох мэргэжилтэн өнгөрсөн амралтын өдөр тус зам дээр ажилласан тухай дуулгалаа. Түүний хэлж буйгаар хаврын гэнэтийн дулаарлаар замын хөрс гэсч эвдрэл гарсан. Уул уурхайн улирал эхэлж хүнд даацын автомашины хөдөлгөөн нэмэгдснээс ч үүдэлтэй гэв. Эвдрэл 224 км үргэлжлэх замд биш, нэгээхэн хэсэгт үргэлжилсэн нь барилга, засварын ажил тэр хэсэгт хангалтгүй, дутуу хийгдсэн болов уу гэмээр харагдаж байлаа. Үүнийг яамны мэргэжилтнээс тодруулахад “Замын гэмтсэн хэсгийн доод хөрснөөс шинжилгээнд явуулсан. Эвдрэл юунаас болсныг тодруулна” гэлээ. Одоогоор хариуцсан байгууллагуудад эвдэрсэн асфальтуудыг зайлуулж, чийгтэй сууриудыг чөлөөлөх үүрэг өгчээ. Засварын ажлыг эхлүүлье гэвч барилгын ажилд тохирсон улирал эхлээгүй, газрын хөрс бүрэн гэсээгүй байна гэж тайлбарлалаа. Түүнчлэн энэ зам 13 жилийн их засварт орох хугацаа нь болсон юм байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
19001973(103.26.195.131) 2025 оны 03 сарын 13

жолооч танд ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй байвал та манай лавлахаас асуу 19001973. бид танд тээврийн талаар бүх мэдээлэлийг хүргэнэ

1  |  0
19001973(103.26.195.131) 2025 оны 03 сарын 13

жолооч танд ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй байвал та манай лавлахаас асуу 19001973. бид танд тээврийн талаар бүх мэдээлэлийг хүргэнэ

1  |  0
Монгол хүн(122.201.27.66) 2025 оны 03 сарын 13

ийм замаар яваад машинаа эвдлүүлсний төлөө харин бид мөнгө нэхэмжилмээр юм

1  |  0
Монгол хүн(122.201.27.66) 2025 оны 03 сарын 13

ийм замаар яваад машинаа эвдлүүлсний төлөө харин бид мөнгө нэхэмжилмээр юм

1  |  0
элбэгдорж (203.194.114.60) 2025 оны 03 сарын 13

төлөөд явж чадкү бол монголоос зайл

1  |  0
элбэгдорж (203.194.114.60) 2025 оны 03 сарын 13

төлөөд явж чадкү бол монголоос зайл

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
khishgee(202.179.18.6) 2025 оны 03 сарын 13

arai l yum aaa neeren

1  |  0
Top