Өнгөрсөн амралтын өдөр СХД-21-р хороонд ШШГЕГ-ын Хорих 429-р ангийн ялтан Б/49н.эр/ нь баруун гарын сарвуугаа суурин хөрөөнд авч гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна. Мөн СБД-7-р хороонд байрлах 79-р байрны орцонд иргэн А/18н.эр/ бусадтай бүлэглэн мансуурсныг шуурхай эрэн сурвалжлан тогтоож СБДЦХ-1 шалгаж байна.
Түүнчлэн ЧД-3-р хороонд байрлах Мандухай зочид буудлын 3 давхарын цонхоор иргэн М/22н.эм/ нь согтуурсан үедээ унаж гэмтэн ГССЗКНЭ-ийн ТННТ хэвтэн эмчлэгдэж байгааг ЧДЦХ-1 шалгаж байна. Мөн Налайх дүүргийн 3-р хорооны иргэн П/28н,эр/ нь өөрийн баруун гуянд ахуйн хэрэглээний хүйтэн мэсээр гэмтээгээд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Ямар олон мэдээлэл нэг дор бичдэг юм бэ? толгой түрүү ч эргэлээ
ЭНЭ МОНГОЛ ЕР НЬ ЮУ БОЛООД БНА ДАА