Баянхошууны уулзвар хүртэлх замын ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

Өнөөдөр Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт "Экспресс зам" ХХК шалгаран уг ажлыг гүйцэтгэхээр болжээ. Замын ажил ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын трасст орсон 200 гаруй айл өрхийн хашаа, обьектыг татуулах шаардлагатай аж. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэн ажиллаж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

450 yvsan gesen uu

1  |  0
Top