Цасан шуурга шуурч ширүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулс, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.


Дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байж хүмүүс хувцсаа нимгэлж бүр дан цамцтай явж эхэлсэн. Энэ сарын ихэнх хугацаанд нийт нутгаар дулаан, хур тунадас багавтар байх төлөвтэй байгаа нь мал аж ахуйд таатай байх нь ээ. Гэсэн ч сарын дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст хур тунадас  нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж шороон болон цасан шуурга шуурч малын хариулга, маллагаа хүндэрч, нялх төлд таагүй нөлөөлөхөөр байгааг Онцгой байдлын газраас анхааруулж байгаа юм.

Маргаашнаас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурах аюултай байгааг малчид, ард иргэдэд онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top