Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс цахим хэлбэрт шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн томоохон бүс нутаг нь гэр хороолол байдаг. Алслагдсан бүс нутагт гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлчилгээ хамгийн чухал. Тиймээс ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн хэлтсийг хувааж, нэг хоёрдугаар хэлтэс байгуулж эхэлсэн. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулжээ. Хан-Уул дүүргийн хувьд 16 хорооны 140 мянган хүн амтай, хотоос алслагдсан гэр хороололтой, архидан согтуурах, танхай, хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт буурдаггүй нутаг гэдгийг цагдаагийн албан хаагчид онцолж байна. Хоёрдугаар хэлтсийг ашиглалтад оруулснаар гэмт хэргийн илрүүлэлт өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Өлзийт, Биокомбинат, Яармаг, Шувуунфабрик чиглэлийн алслагдсан бүс нутгийн иргэд цагдаагийн хэлтэстээ хандахын тулд заавал хот руу орох гэж цаг зав, эдийн засгийн хохирол амсах хэрэггүй болсон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.40.223) 2025 оны 03 сарын 13

Amjilt husey anti cyber crime shuu

1  |  0
zochin(182.160.40.223) 2025 оны 03 сарын 13

Amjilt husey anti cyber crime shuu

1  |  0
Top