УИХ-ын байнгын хороод хуралдана.
09:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд
13:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
13:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд тус тус хуралдана.
10:00-17:00 цагуудад хооронд Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж төгсөх курсийн оюутнуудад зориулан "Төгсөгч-2014" яармаг МЗХ-ны нээлттэй танхимд болно.
11:00 цагт Мазаалай Монголын унаган амьтан болох нь тогтоогдсон талаар БОНХЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал БОНХЯ-ны Говь танхимд болно.Утас: 99130782 99894441
11:00 цагт "Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал" хүний эрхийн гарын авлага номын нээлт Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд (Засгийн газрын XI байр, 514 тоотод) болно. Утас: 262752
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улс дэлхийн өндөр хөгжилтэй оронд бүтээлүүдээ /Тухайлбал, Японд электрон бүтээгдэхүүн... г.м/ гаргаж эхэлсэн талаар Оюуны өмчийн газар, Төмөрлөг, машин үйлдвэрлэгчийн үндэсний холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллэнэ.
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-ын алдарт “Секрет” хамтлаг, Максим Леонидов Монгол улсад айлчлан тоглохтой холбогдуулан Монголнау ХХК, Доли продакшн (Монголын пентатоник академийн Ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион) мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн Ордон. Хуучнаар Соёмбо танхимд Атрын аяныг зохион байгуулж байсан хүмүүстэй уулзалт хийнэ.
14:00 цагт "Ирээдүй өөд хариуцлагагүй явж болох уу" сэдэвт Компанийн нийгмийн хариуцлагын лекц, хэлэлцүүлэг МУИС-ийн 5 байрны 6 давхарын лекцийн танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )