Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн товчоонд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг айлган сүрдүүлж, буу тулгасан хэрэг гарчээ.
Сэжигтэн 180 см орчим өндөртэй, шаргал царайтай гэмт хэрэгтэн цагдаагийн ажилтныг барьцаалж явсан юм байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн 20.00-22.00 цагийн хооронд гар чийдэн барьсан цагдаагийн ажилтнууд самналт хийсэн нь гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Сэжигтэнг хайсны эцэст байлдааны зориулалтын буутай түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр 23.00 цагийн үед олжээ. Барьцаалсан цагдаагийн ажилтанд ямар нэгэн гэмтэл учруулаагүй гэж албаны эх сурвалж мэдээлэв.Харин ЦЕГ-аас тодруулахад уг сэжигтэн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэв.

Сэтгэгдэл ( 0 )