Өнөөдрөөс нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Маргааш баруун болон төвийн нутгаар, 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орох юм байна. Салхи 15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16,17-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Харин Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна. Маргааш өдөртөө 17 градус байх бол нөгөөдөр түр зуурын хур тунадас орж 10 градус дулаан байх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )