Автомашин ачдаг компаниудыг нийслэл мэдэлдээ авахаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар таван асуудал шийдвэрлэсний дотор нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж тээвэрлэхэд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг хэлэлцлээ.
Нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг хэлэлцээд "Автомашин ачиж журамладаг хувийн компаниудыг нийслэл өөрийн мэдэлдээ авах нь зөв. Мөн автомашиныг заавал хотын зах руу ачиж зөөвөрлөн жолоочид хүндрэл учруулахгүйгээр тухайн байршлаас холгүй зайд дугуйг нь түгжиж тавих нь зүйтэй. Жолооч торгуулиа төлөөд хол зайд явахгүйгээр автомашинаа авах юм. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top