UBS телевийн ажилчдыг бүртгэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 15

UBS телевизэд өнөө оройны 19:00 цагийн үед гал гарсан. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтэсийн ажилчид ажиллаж нэг цагийн дараа буюу 20:00 цагийн үед уг галыг бүрэн унтраасан байна. Гал гарсан хэсэг нь тус телевизийн томоохон студи байсан байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд албаныхан тус телевизийн ажилчдыг бүртгэж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top