Гар аргаар хийсэн зуух дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 16

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас гар аргаар хийсэн, стандарт бус хийцтэй зуух хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гачуурт” тосгонд “Монгол шилтгээн” цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрчээ. Энэ зуух нь ямарваа гарал үүслийн баримт бичиг, пайзгүй, гар аргаар хийсэн зуух байсан бөгөөд аваарын хавхлаг суурилуулаагүйгээс дэлбэрч, зуухны их бие халах гадаргуу задарсаныг тогтоожээ. Тиймээс аж ахуйн нэгж болон айл өрх гар аргаар хийсэн стандарт тус зуух, халаалтын төхөөрөмж хэрэглэхгүй байхыг албаныхан зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top