Өдрийн наран 06:06 цагт мандан, 19:54 цагт жаргана. Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үрээлгэх буюу залуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хараал идсэн зурхайч нар болиосой хүний толгой эргүүлж таван цаас хулгай хийхдээ хүртэл нялх үрсийг маань уруу татах юмаа .орчлонд гишгэж хөлд орж байгаадаа баярлаж байгаа үр хүүхдийг маань хүртэл хөлд оруулахгүй нь л дээ