Коммент:Түүхийн дурсгалаа сүйтгэж түрүүвчээ түнтийлгэх үү

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Та аав ээжийнхаа шарилыг хөндөж алт ухах уу. Өвөг дээдсийнхээ бунханг хөндөнө гэдэг үүнтэй адил”, “Ноён уулын дурсгалыг сүйтгэх нь”, “Бид баялгаа заавал ухах албагүй”, “Та нарт битгий популизм хийгээд бай ухах нь зөв” гэх мэтээр ойрын өдрүүдэд сошиал ертөнцөд хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн “хэрүүл” явах болов. Энэ нь Гацууртын ордыг стратегийн орд болгож, алтны олборлолт явуулах асуудлыг УИХ-аар ид хэлэлцэж байгаатай холбоотой. Тэр дундаа Гацууртын орд байрлах Ноён уул нь Хүннүгийн хаад язгууртнуудын олон тооны булш бунхан бий түүхийн дурсгалт газар учир ийнхүү олон нийтийг талцуулахад хүргээд байгаа юм. Тиймээс бид илүү олныг нуршилгүйгээр “Коммент” булангаараа олон нийтийн олон өнцгийг хүргэхийг зорьлоо.

  •  Уул уурхайн сайд Р.Жигжид:-Гацууртын орд “Урт нэртэй" хуулийн хязгаарлалтад орж байгаа. Гэхдээ стратегийн ордод хамруулбал ашиглах боломжтой. Эдийн засгийн хямралтай үед тус ордыг ашиглах нь зүйтэй. "Сентерра гоулд Монголиа" ХХК уг ордыг ашиглахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан 

  • Уул уурхайн сайд Р.Жигжид:- Уул уурхайн яамны зүгээс Монгол Улсынхаа соёлын үнэт өв соёлыг хамгаалах нь зөв гэсэн байр суурин дээр байгаа. Гэхдээ Гацууртын ордыг ашиглах бүсэд эртний түүх соёлын олдвор байхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

УИХ-ын чуулганы хуралдаан

  • УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:-Гацууртыг ”Урт нэртэй" хуулийн хязгаарлачтаас тойруулахын тулд стратегийн ордод хамруулах гэж байгаа бол буруу шүү.

УИХ-ын чуулганы хуралдаан

  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Гацууртын ордыг ашиглах нь түүхийн олдворт нөлөөлөхгүй тул дэмжиж байгаа.

 zindaa.mn

  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Манай улс маш ядуу зах зээлд орсон. Энэ үедээ гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварыг чинь хөнгөлье, манайд орж ирж ашиг хийгээч гэж бид өөрсдөө урьсан. Тиймээс бид орж ирсэнд нь, ашиг хийгээд буцсанд нь “Бороо гоулд”-ыг буруутгах ёсгүй гэж бодож байна. Манай гуйлгаар орж ирсэн анхны компаниудын нэг бол “Бороо Гоулд”. Монголыг дэлхийн зах зээл дээр таниулж өгсөн компани гэж боддог. Дэлхийн зах зээл танигдсныхаа дараа одоо чи хэрэггүй. Чи тухайн үед орж ирээд ашгаа хийсэн, одоо гар гэх нь Монгол Улсын тууштай бодлого биш.

zindaa.mn

  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Соёлын өв хөндөгдөөд байгаа юм алга байна лээ. Угаасаа очиход шороон орд олборлож байсан ул мөртэй. Газрын гүнд маш их хэмжээний алт байгаа гэж тогтоосон юм билээ. Үүнийг олборлох юм бол Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлнө.

medee.mn

  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: -Монголд, манай эдийн засагт ашигтай санагдаж байгаа. Олон тийшээ тарж, олон газар сүйдэлж, хэтэрхий их мөнгө зарцуулахгүйгээр олборлох боломжтой. Энэ нь улсдаа ч тэр, ашиглаж байгаа компанидаа өгөөжтэй юм байна гэж бодогдсон. Тиймээс дэмжиж байгаа.

medee.mn

  • УИХ-ын гишүүн Г.Уянга:-Гацууртын ордыг ашиглах нэрийдлээр түүхийн үнэт өвийг устгах гэж байна.

mnb.mn

  • МБОИЗ-ийн Хяналтын зөвлөлийн  дарга Ж.Ганбаатар:-Гацууртын ордыг ашиглах, Ноён уулыг ухахыг зөвшөөрсөн хэнийг ч үндэсний дайсан гэж үзнэ.

olloo.mn

  • МБОИЗ-ийн Хяналтын зөвлөлийн  дарга Ж.Ганбаатар:-Монгол орон хөгжлийнхөө хувьд  заавал шавхагддаг баялгаа худалдаж хөгжих шаардлага байхгүй. Баялгаа ухаад ч хөгжихгүй. Ингэж бодож байгаа нь сэтгэлгээний гажуудал. Монгол орон үнэхээр баян. Түүний төлөө гадны үндэстэн дамнасан компаниуд улайран зүтгэж байна.

olloo.mn

  • МБОИЗ-ийн Хяналтын зөвлөлийн  дарга Ж.Ганбаатар:- “Сентерра гоулд Монголиа” буюу хуучнаар “Бороо гоулд” компани өнөөдөр Монголд орж ирээд эрдэс баялгийн хөгжил гэдгээр танилцуулаад өвөг дээдсийн бунхан руу дайрч байна. Бороо гоулд өмнө нь Монголд луйвраа амжилттай хэрэгжүүлсэн, энэ аргаа дахиад Ноён уулд хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна.

olloo.mn

  • ·         МБОИЗ-ийн Хяналтын зөвлөлийн  дарга Ж.Ганбаатар:- Хэрэв эртхэн дархтангууд Гацууртын ордыг стратегийн ордод оруулчихдаг юм бол бид дэмжсэн хүн бүртэй хариуцлага тооцно.

olloo.mn

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:-303 га л ашиглана гэж байна. Гэтэл 2300 га газар эзэмшдэг юм байна. Нэг л эхэлсэн бол бусад га газартаа хайгуул олборлолт хийхийг хэн ч хориглож чадахгүй.

shuud.mn

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Өнөөдөр Ноён уул, маргааш Бурхан Халдун руугаа дайрах вий.

dnews.mn

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Миний хувьд, лицензтэй талбай нь Ноён уулаасаа зайдуухан бөгөөд архелогийн онгон бунхнаас хол зайтай байвал ашиглахад ч яахав гэсэн эргэлзүү бодол төрж байсан. Гэтэл очиж, нүдээр үзэж танилцсаны дараа ийм асуудал яавч байж болохгүй гэдгийг сайтар ойлгосон. Эрдэмтэн судлаачид, ард иргэдийн санал бодлыг ч сонслоо. “Ноён-Уулаа ухуулах устгуулах шийдвэр гаргавал Монгол төрд ухааны дархлаа байхгүй болжээ гэж хэлэхээс өөр үг алга.

“Өдрийн сонин”

  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Нэг хэсэг нь Ноён-Уулаа хамгаалалтад авч, дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д санал явуулчихаад байхад дээгүүрх эрх мэдэлтнүүд ухна, сүйтгүүлнэ гэж ярьж байх юм.

“Өдрийн сонин”

  • “Миний нутгийн газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан:-Өвөг дээдсийнхээ онгон руу халдах гээд байна. Бид өвөг дээдсийнхээ онгоныг хөндөхийг л эсэргүүцэж байгаа юм. Тухайн газар өвөг дээдсийн онгон байхгүй гэж ярьдаг ч Археологийн хүрээлэнгээс байхгүй гэдгийг нь батлаагүй.

“Зууны мэдээ” сонин

  • “Миний нутгийн газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан:-Тэнд хэдийгээр 50 тонн алт байгаа, Монголын эдийн засагт нэмэр болохуйц ч гэлээ ирээдүйд бидэнд асар их хохирол учруулах нь бас үнэн.

“Зууны мэдээ” сонин

  • “Миний нутгийн газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан:- “Бороо голд”-аар 45 тонн алтаа ухуулчихаад Монгол банканд ч тушаалгаагүй. Тухайн үед алтаа гаргаад шууд онгоцонд ачаад гадаад зах зээлд борлуулсан. Тэд Монгол Улсад алтны нөөцийг бүрдүүлэхэд нэг ч хувь нэмэр оруулаагүй. Энэ нь зөв үлгэр жишээ мөн үү.

“Зууны мэдээ” сонин

  • “Миний нутгийн газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан:- Гацууртын ордын нөөц нь хэдийнэ тогтоогдчихсон бэлэн ажил. Үнэхээр ямар ч сонголтгүй болж ядарлаа гэхэд түүнийг заавал “Сентерра голд” ч ухах албагүй. Бэлэн байгаа алтыг ямар ч аавын хүү очоод ухаад гаргаж чадна.  

“Зууны мэдээ” сонин

  • Яаж ч бодсон Гацууртын орд газрыг ашиглах нь зєв баймаар юм. Үүнийг ашиглаж байж л орон нутаг хєрєнгєжиж, иргэд аятай тухтай амьдрах нєхцєл бүрдэнэ. Түүнээс биш хамаг юмаа хав дарчихаад байвал хєгжил ирэхгүй, иргэд гуйлгачин чигээрээ хоцорно. Иймээс энэ ордыг ашиглаж чаддаг байгууллага нь хууль эрх зүйн хүрээнд ашиглах нь хамгийн зєв гарц байлтай. Харин ч тус ордыг ашиглахгүй орхивол ажилгvйдэл улам нэмэгдэнэ. Тэгээд ч тус тосгонд ажилгүй залуучууд олноороо бий. 

Өглөөний сонин

  • Харин ч ад үзээд буй “Сентрра гоулд” компани тєр засаг тєрєх эмнэлэг барих тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байхад 2013 оны нэгдүгээр сарын 31-нд 150 ортой төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгад 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ганц аж ахуйн нэгж. 

Өглөөний сонин

  • Уг ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад бүртгэхээр зүтгүүлж байгаагийн нэг шалтгаан нь Монголбанкин дахь алтны нөөцийг нэмэгдүүлэх гэсэн бодлоготой шууд холбоотой. Учир нь Гацууртын алтны ордыг ашиглаад эхэлбэл жилд 5 тонн орчим алт тушаана. Энэ нь Монголбанкинд жилд тушааж буй алтны 50 орчим хувьтай тэнцэх юм. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордоос жилд 250-300 сая долларын валютын нөөц бүрдүүлэх боломж харагдаж байгаа ажээ. Энэ бол эдийн засгийн хямралтай энэ үед валютаар саамшдаг үнээ л гэсэн үг.

eagle.mn

  • Тэд Бороогийн алт дуусахаас эхлээд л Гацууртыг ашиглая гэх болсон. Гэвч манайхан энэ хугацаанд ашигт малтмалын шинэ хууль гаргаж мөн урт нэртэй хуулийг ч баталсан. Эдгээр хуулийн дагуу бол Гацуурт орд нь ойн сан бүхий усны нөөцтэй газар. Урт нэртэй хуулийн үйлчлэлд орж байгаа учир ашиглах боломжгүй. 

gereg.mn

  • Тэд Гацууртыг ашиглахын тулд хүдэр зөөх замаа тавьж, өчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн гэдэг. Тиймээс л “Сентерра гоулд” төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төслөө ямар ч үнээр хамаагүй явуулах нь чухал хэмээн ийн Засгийн газар улмаар УИХ-д асуудлаа тавин лоббидоод байгаа хэрэг аж. 

gereg.mn

  • Тэгээд ч Монгол Улсын эдийн засгийн чадавх сул байгаа нь тэднийг Гацууртын ордыг ашиглах боломж олгож магадгүй гэсэн найдлагатай нь бас холбоотой нь тодорхой.

 Gereg.mn

  • Бүрэн судлагдаж амжаагүй, шинэ үеийн судлаачид дахиад ч шинж­лэх ухааны нээлтүүд хийх боломжтой, үүцээ бүрэн задлаагүй Ноён уул маань мөхлийн ирмэгт очоод байна.

“Зууны мэдээ” сонин

  • Та аав,ээжийнхээ шарил бгаа газрыг хөндөж алт ухах уу? Монголчууд Их Хүн өвөг дээдсийнхээ соёлын дурсгалт уулыг хөндөж алт ухах үүнтэй адил.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat 

 

  • "Гацууртын орд", "Хөвсгөлийн "Бүрэн хааны орд"-г ашиглуулахгүй гээд бгаа нь эх орноосоо урвагч, популист, гадаадын тагнуул, эрлийз тээ.

Delgersaikhan.T ‏@DelgersaikhanTu 

 

  • Хүннүгийн хаад язгууртаны булш бүхий алдарт "Ноён уул"-ын дурсгалуудыг Гацуурт нэрээр луйвардан ухаж сүйтгэх нь байна.

D.Erdenebaatar ‏@archeoologch  

  • Ноён ууланд 50 тонн алтнаас ч илүү үнэ цэнэтэй түүх соёл, унаган байгаль бий.

D.Erdenebaatar ‏@archeoologch  

  • Бидний өвөг дээдсийн хөшөө дурсгал бол зүгээр нэг сувенир, жуулчдын үзмэр биш. Энэ бол бидний сүнс, хүйн холбоог харуулсан соёлын өв юм.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat 

 

  • Танай аавын, үе удам дамжин ирсэн нутгийг ухаад эхэлбэл та нар ойлгоно доо. Аавынх нь шарил доороос алт гарвал улин хуцагчид ухуулахгүй дээ.

Э.Энхболд ‏@Enkhbold_99

  • Ноён ууланд алт ухахыг эсэргүүцэж байна.Үүнийг зөвшөөрч санал өгсөн УИХ гишүүнийг ахиж сонгохгүй гэдгээ хатуу сануулж байна.Сонгогч.

П.Амармэнд ‏@AmarmendP 

  • Алтыг, долларыг өнөөдрөөс ирээдүйгээс олж болно. Харин 2500 жилийн өмнөх үед очоод Ноён ууланд дурсгал үлдээчихээд ир гэвэл хэн ч чадахгүй.

П.Амармэнд ‏@AmarmendP 

  • Мөнгө бол хаанаас ч, хэзээ ч олдоно. Их Хүн улсын түүхт баримт буюу бидний үндсийг харуулсан газар шүү дээ.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat  

  • ШУ-ч хүмүүс их ховордоод байсан, харин алтан дээр их олон гарч ирж байх юм. Үүнийг харин судалбал их сонин феномен байж магадгүй.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat  

  • Иймэрхүү гэрээ нь 35_65 гэсэн харьцаагаар хийгддэг.Ингэж 2.5 тонныг манайх авах бол газар сэндийчэх хэрэгггүй

ГАНЖИЙ ‏@gan_jii

  • Ноён уулын дурсгалаа ч авч үлдээд, уурхайгаа ч цэвэрхэн ухаж болдоггүй хорвоо юу? Би үүнийг л ерөөс ойлгодоггүй ццц.

Аанхаа ‏@Aanxaa

  • Ноён уулын цаана хэн байгаа бол? Захиалагатай жагсдаг нөхдийг ажиллуулж байна лээ.

@TsogtgerelB

  • "Ноён" уулыг ухуулах гэрээг С.Баярцогтоор 40К хувьсагчаар бодуулаад хийлгэхэд алзах юмгүй тээ. ОТ-гэрээг аймаар сайн хийсий шд. Майр мундаг.

Delgersaikhan.T ‏@DelgersaikhanTu  

  • Бороогийн 40 тн алтыг татваргүй 5 жил дотроо бүгдийг нь ухчихсан Сентерра гоулд гэдэг канад компани. Ямар ч татваргүй 40тн алт

П.Амармэнд ‏@AmarmendP

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
noyon uul(202.126.91.104) 2025 оны 03 сарын 13

Altaa uhaj baihaar tolgoigoo uhaach 76 malaa..

1  |  0
zochin(43.242.243.213) 2025 оны 03 сарын 13

gazrin baylaga zov ashiglaad ard tumni amidral deeshilj bga bol demjihsen daanch ard tumen mini elgeere molhoj bga ued mash ih eserguutsej buur durgui hurch bna malchid belcheergui bolj ard olon hoolgui yaduurch duusla eh orondo saihan amidarmaar bna ene oyungerel gej balai avgai ter hogshin shar owgonoo avaad mongoloos zailaache yag medrel muutai gichi

1  |  0
Top