Ихэнх байгууллагын удирдлагууд ажлын шинжилгээн дээр үндэслээд шаардлагатай байгаа орон тоонд чадварлаг, мэргэшсэн ажилчдыг олж авахыг эрмэлздэг. Үүнээс тулгуурлаад хэрхэн ажил хайгчдыг цуглуулах асуудал гарч ирнэ. Тэгвэл өнөө үед интернэт ашиглах нь зардал бага агаад илүү хүртээмжтэй болоод байна. Хүмүүс ч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс илүүтэйгээр интернэтээс ямарваа мэдээллийг авдаг болсон. Иймээс байгууллага бүр олон нийтийн сүлжээг ашгиглан өөрийн компани болон бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хүний нөөцийн бүрдүүлэлт хийхээр зар сурталчилгаа байршуулж байгаа. Онлайнаар ажилтан элсүүлэх нь уламжлалт аргуудаас илүү хурдан хямд гэдгээрээ давуу талтай. Харин сул тал нь их хэмжээний хангалтгүй анкет хүлээн авч, хайж буй ажилтанаа олоход цаг зав зарцуулах шаардлагатай болдог. Тэгвэл интернэтийн орчинд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй Зиндаа медиа ХХК нь олон төрлийн туршилт, судалгаанд тулгуурлан job.zindaa.mn гэх хүний нөөц бүрдүүлэлтийн сайтыг шинээр ашиглалтанд орууллаа. Тус сайт хүний нөөцийн ажилтнуудын цаг завыг хөнгөвчилсөн олон шинэ технологийг нэвтрүүлснээрээ давуу талтай ажээ.
Дашрамд дурдахад job.zindaa.mn сайтаас Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагад тавдугаар сарын 1-нийг хүртэл 100 хувийн хөнгөлөлттэй үнээр сайтаа ашиглах, ажлын зараа нийтлэх урамшуулал зарлалаа.
Мөн job.zindaa.mn сайтад зарлагдсан ажлын заруудыг хамтарч ажилладаг www.zindaa.mn www.chuhal.mn www.factnews.mn www.paparatsi.mn www.hiimori.mn 5 сайтаараа давхар тарааж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )