Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүрч хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2015 оныхоёрдугаар сарын 06-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/сек. 17 цагт 11 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

Харин маргааш Улаанбаатарт  үүлшиж  цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө хотын төв орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top