ШШГЕГ-ын шинэ аппликейшн нь интернэт холболтгүй орчинд ашиглах боломжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжид мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс ШШГЕГ-аас Android системд суурилсан бүх төрлийн гар утас, таблетүүдэд зориулсан аппликэйшнээ шинэчлэн гаргасан байна. Энэхүү аппликэйшн програмаас ШШГЕГ-ын www.cd.gov.mn сайтад байршуулсан бүх төрлийн мэдээллийг текст болон видео хэлбэрээр, иргэдийг хүлээн авах хуваарь, түгээмэл асуулт, хариулт, хорих ангийн болон цагдан хорих байрны дотоод журам зэргийг харах боломжтой болжээ. Мөн тус аппликэйнш нь интернэт холболтгүй орчинд ашиглагддаг давуу талтай аж. Тус аппликэйшнийг гар утасныхаа маркетаас шууд, үнэгүй татан, өөрт хэрэгтэй мэдээллээ авч болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vb(122.201.21.163) 2025 оны 03 сарын 13

Aoum.

1  |  0
Top