Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Улаан хонд” гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ галзуу өвчин туссан нь илэрчээ.
Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэнз ориудаар устган, дээж авч шинжлүүлэхэд лабораторийн шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд Баян-Уул сумын Засаг дарга 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Өнгөрсөн онд галзуу өвчин 19 аймгийн 302 суманд 485 удаа бүртгэгдэж, 783 толгой мал, амьтан өвчилж, 415 толгой мал, амьтан үхэж, 316 толгой мал, амьтныг устгасан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 192 гаралтаар нэмэгджээ.
МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас мал, амьтны халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өвчний гаралт, тархалтыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )