Улсын баяр наадмын үеэр хүний амь эрсэдсэн олон харамсалтай хэрэг гарсан. Үүний нэг нь Баянзүрх дүүрэгт энэ сарын 12-нд гарсан байна. Тодруулбал, тухайн өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн автобус баазад “ДЮЦ” компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид засварчин ажилтай А гэгч амиа алджээ.
“ДЮЦ” компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус техник төхөөрөмжөөр дугуй хийлүүлж байсны улмаас дугуйг хийлж байхад дэлбэрч, нуух төмөр нь талийгаачийн толгойн тус газарт нь цохиж аминд нь хүрчээ. Дугуй хүчтэй дэлбэрсэн учраас талийгаач А-гийн нүүрэн хэсэг цөмөрсөн байсан гэнэ.
Талийгаач А нь 23 настай, эхнэр дөрвөн сартай хүүхэдтэйгээ амьдардаг нэгэн байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд талийгаачийн ажил явдал маргааш болох гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ээ бурхан минь ээ,ум ма ни бад мэ хум