Өмнөд Солонгосын реппер PSY /Сай/ Хятадад осолд оржээ. Тэрбээр Хятадын зүүн зүгийн Жэжян мужийн нийслэл Ханжоу хотод автын осолд орсон байна. Гэрчүүдийн хэлснээр, PSY улаан өнгөтэй “Роллс-Ройс” автомашинаараа автобусны араас хүчтэй мөргөжээ. PSY ослын дараа тансаг автомашинаасаа бууж ирсэн бөгөөд ноцтой гэмтээгүй байсан ч тун их шоконд орсон байсан аж. Юутай ч, PSY буюу Пак Жэй-Сан “Daddy” буюу Аав хэмээх шинэ сингл дуугаа гаргахаар төлөвлөөд байгаа аж. Магадгүй тэрээр өөрийг нь дэлхийн хэмжээний од болоход ар талыг дааж байсан цахилгаан барааны дэлгүүрийн эзэн аавдаа зориулж уг уран бүтээлийг хийхээр төлөвлөсөн бололтой.

Сэтгэгдэл ( 1 )
Deep thinking - adds a new diniosemn to it all.